Дархан-Уул аймгийн хүүхэд залуус, оюутан багш нарт зориулан МБШ Төв- Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Д.Жавзандорж айлдвар айлдлаа.
Энэхүү айлдвар нь хүний амьдралын утга учир, аз жаргал, амар амгаланг олох зам, ёс суртахууны үнэ цэнэ болон бодь сэтгэлийг хэрхэн төлөвшүүлэх тухай өгүүлсэн юм.
Тус уулзалтад Дархан-Уул аймгийн хүүхэд залуус, оюутан сурагчид, багш нар хүрэлцэн ирсэн бөгөөд тэдний асуусан бурханы сургаалын олон асуултад их хамба лам шашин соёлын ач холбогдол талаас тайлбарласан юм.
Тэрбээр хүний сэтгэлийг ариусгах, ёс зүйтэй амьдрах, эерэг хандлагыг төлөвшүүлэх нь нийгмийн хөгжилд чухал нөлөөтэйг онцолж, залуу үед зөв үлгэр дууриал болохыг зөвлөлөө.
Эх сурвалж: Гандантэгчинлэн хийд