аеквон-догийн дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга, Олон улсын хэмжээний мастер, БТС-ын тэргүүний ажилтан Кенеесарын Сейтханы нэрэмжит \”Монгол Улсын аварга” шалгаруулах таеквон-догийн 24 дэх удаагийн нээлттэй тэмцээн 03 сарын 24-26-ны өдрүүдэд Спортын төв ордонд боллоо.
Тэмцээнийг Олон улсын Таеквон-догийн Монголын холбоо, Налайх дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгууллаа.
Тэмцээний нээлтэнд дэлхийн хошой аварга К.Сейтхан холбооны удирдлага, хүндэт төлөөлөгчид, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар нар оролцлоо.
Таеквон-догийн дэлхийн хошой аварга К.Сейтхан нь Налайх дүүргийн иргэн бөгөөд спортын дэвжээнд дүүргийнхээ нэр хүндийг өндөрт өргөхийн зэрэгцээ дүүргийн ИТХ-ын төлөөлөгч юм. Тиймээс Налайх дүүргийн зүгээс энэ удаагийн нэрэмжит тэмцээнийг хамтран зохион байгуулж байна.
К.Сейтхан нь 1990 оноос Таеквондогийн спортоор хичээллэсэн ба 1998 оноос одоог хүртэл тамирчин дасгалжуулагчаар ажиллаж байна. 1992 онд Олон Улсын хар бүс 1-р данн, 1995 онд Налайх дүүрэгт Таеквондогийн Арстан клубыг байгуулсан.
2002 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл, медаль хүртэж Ази тивийн аварга болсон.
2010 онд Беларусь улсын нийслэл Минск хотод зохиогдсон ДАШТ-ий хатуу биет хугалах төрөлд Алтан медаль хүртэж Дэлхийн аварга болсон бол 6 жилийн дараа буюу 2016 онд Итали улсын Андри хотод болсон ДАШТ-ий хатуу биет хугалах төрөлд Алтан медаль хүртэж дэлхийн хошой аварга болжээ.
Тэмцээний нээлтийн үеэр Олон улсын Таеквон-догийн Монголын холбоо, Налайх дүүргийн БТСХ-ноос К.Сейтханд хүндэтгэл үзүүллээ.
Тэмцээн өсвөр үе, насанд хүрэгчид, ахмад үе гэсэн 3 ангиллаар зохион байгуулагдаж өндөрлөв.
Шалгарсан тамирчид 2017 оны 09 сарын 14-21-ний хооронд БНАСАУ-д зохиогдох Дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн болон 2018 оны 04 сард Монгол улсад зохиогдох Ази тивийн аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээнд оролцох шигшээ багийг бүрдүүлэх юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.