Японы ахлах сургуулийн сурагчид цасан нурангид даруулж амиа алдсан байна. Токиогийн хойд хэсгийн ойролцоо Насу мужийн орчимд цас их орсны улмаас найман сурагч өнөөдөр цасан нурангид дарагджээ. Японы агентлагуудын мэдээлж буйгаар 30 сурагчид цасанд дарагдсанаас тэдний найм нь амиа алдсан байдалтай олдсон байна. Цасан нуранги болохоос өмнө долоон сургуулийн сурагчид уулын арга хэмжээнд оролцож байсан гэж орон нутгийн тайланд мэдээлжээ. Нуранги болсон Насу мужийн цанын баазад сүүлийн хоёр долоо хоног сэрэмжлүүлэг гарган иргэдийг хүлээн аваагүй аж. Японы аврах багийнхан ослын дараа шуурхай ажиллаж хохирогчдод тусламж үзүүлж байна.
Үндэстэн агентлаг