АНУ-ын зарим хэсэгт хүчтэй цасан шуурга шуурч таван хүн нас баржээ.
Шуурганы улмаас сургуулиуд үйл ажиллагаагаа зогсоож, авто тээврийн хөдөлгөөн саатаад байна. Мөн зарим газарт цахилгааны хязгаарлалт хийжээ.
Тус улсын Мэрилэнд, Виржиниа, Баруун Виржиниа, Канзас, Миссури, Кентакки, Арканзас зэрэг долоон мужид онц байдал зарласан бөгөөд 2,000 гаруй нислэг цуцлагджээ. Мөн 6,500 орчим нислэг хойшлогдсон байна.
АНУ-ын Цаг агаарын байгууллагаа схойд туйлын хүйтэн агаар тус улсыг нөмөрч, цасан шуурга шуурч байгаа гэж үзжээ.
Эх сурвалж: BBC