“М-Си-Эс” группийн дэд Ерөнхийлөгч Ж.Од нийгмийн сүлжээнд “Энержи ресурс”-ын “Таван толгой түлш” компанид нийлүүлсэн нүүрсний тоо баримтыг нийтэлжээ.
Ингэхдээ “”Энержи ресурс нийгмийн хариуцлагын хүрээнд Засгийн Газрын хүсэлтээр угаасан нүүрсээ ингэж үнэ төлбөргүй “Тавантолгой түлш” компанид өгсөн. Сая сайжруулсан түлшний хэлэлцүүлэг маргаанд хэн нь ч үнэгүй авсанаа дурьдсангүй.
Яагаад Энержи Ресурсээс авсан юм гээд л дайраад байх юм” гэсэн тайлбар хийсэн байна.