Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.
Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн хагаст баруун хойноос бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр.
Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эхээр -20…-25 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Байдраг, Ерөө голын хөндийгөөр -14…-19 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7…-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…-1 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 1-6 метр. Өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатарт: -17 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.