Мэргэжлийн сүмо бөхийн 2025 оны нэгдүгээр сарын тэмцээн болох Хацү башё Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд нэгдүгээр сарын 12-ноос 26-ны өдрүүдэд болж өндөрлөсөн.
Тэгвэл энэ башёд түрүүлсэн Озэки Хошорюүд Ёкозүна цол олгох шийдвэрийг Японы сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөлдөх зөвлөлөөс гаргажээ.
Сугаррагчаагийн Бямбасүрэн нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Монгол улсын манлай заан Донровын Долгорсүрэнгийн ач хүү юм.
Түүний аав Д.Сугаррагчаагийн дүү Д.Дагвадорж нь Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Ёкозуна цолыг хүртэж байв.