Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байгааг мэдээллээ. Нийтийн тээврийн газарт энэ амралтын өдрүүдэд иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн 23-р хорооны иргэн Б.И “Ч:73 чиглэлийн 04-043 гарааш дугаартай автобусны жолооч Замын цагдаагийн пост буудал зогсохдоо хүнээ аваагүй явсан тул жолоочид арга хэмжээ авч өгнө үү” хэмээн 70044040 дугаарт гомдол гаргажээ.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу автобусны хяналтын камерыг шалгахад тухайн жолооч зорчигчийг аваагүй нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 14.9 дүгээр заалтаар 25 нэгжээр торгосон байна.