Монгол Улсын Засгийн газар өчигдрийн хуралдаанаар 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.
Хурдан морины уралдааныг гуравдугаар сарын 01-нээс хойш зохион байгуулах асуудлыг аймаг орон нутгийн удирдлага шийдвэрлэхээр эрх шилжүүлсэн.
Гэвч энэ шийдвэр Монгол Улс нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенц, Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүлээсэн хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ хөсөр хаясан шийдвэр болсон билээ.
Тэгвэл Архангай аймаг тавдугаар сарын 1-ныг хүртэл хурдан морь уралдуулахыг хориглох захирамж гаргасан байна.