НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул Гэрлэх ёслолын ордны захирлаар ажиллах болжээ.
Гэрлэх ёслолын ордныг Монгол Улсын Төрийн тэргүүн Ю.Цэдэнбалын гэргий А.И.Цэдэнбал Филатовагийн санаачилгаар 1976 онд ЗХУ-аас манай улсад барьж, байгуулан бэлэглэснээс хойш 50 жилийн хугацаанд 50 мянга гаруй хос хуримаа хийжээ.
Ү.Оюунзул, Монгол төрийн ёс, өв соёл, уламжлал, зан заншил, олон улсын жишиг, туршлага, сайн жишээг хослуулан хосуудын хуримын ёслолыг зохион байгуулахаас гадна гэр бүлийн үнэ цэнийг нийгэмд, залуучуудад ойлгуулах тал дээр анхаарч ажиллана.
Их хотын төв цэгт байрлах Хуримын ордны үүд хаалга хүн бүхний өмнө нээлттэй байж, хайртай хосуудын хуримаа хийхээс гадна, хамтдаа уулздаг, суралцдаг, төлөвлөдөг болзооны хамгийн гоё орчин болгохын төлөө хамт олноороо хичээн ажиллана. Төрийн байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх зарчмыг баримтална гэж цахим хуудаснаа бичжээ.
Ү.Оюунзул өмнө нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан юм.