Офицеруудын ордон -Тэрэлжийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг дунд оврын Х:22 “Офицеруудын ордон – Налайх – Тэрэлж” чиглэл нь зорчигч урсгал багатай байгаа тул зогсоожээ.
Учир нь Х:4 Офицеруудын ордон – Налайх – Тэрэлж” чиглэлтэй чиглэлийн давхцал үүсгэж байгаа тул Нийтийн тээврийн бодлогын газрын даргын тушаалаар өнөөдрөөс буюу 2025 оны II сарын 4-ний өдрөөс зогсоосон байна.
Иймд иргэдийг Х:4 чиглэлийг сонгон үйлчлүүлэхийг зөвлөлөө.