Засгийн газрын ээлжит хуралдаан болов. Өнөөдрийн хуралдаанаар:
-
Нийслэлийн шуурхай штабын 4 дүгээр хуралдааны талаар
-
Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, олон улсын сайн туршлагын талаар “Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар батлах тухай” Засгийн газрын 2015 оны 104 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар болон өмнө хийсэн гэрээний үр дүнг дүгнэхэд үүсэж болзошгүй эрсдэл, эрх зүйн үр дагаварт хийсэн дүгнэлтийн талаар
-
Менингококкийн халдварын нөхцөл байдал, эрсдэлийн талаар хэлэлцжээ.
Шадар сайд С.Амарсайхан Менингококкийн халдвартай холбоо Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Менингококкийн халдвартай холбоотойгоор тандалт судалгааг тасралтгүй хийж, зохих арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа. Тархалт тодорхой хэмжээгээр хязгаарлагдсан.
Гэвч тайвшрах болоогүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. Нэг хүүхэд харамсалтайгаар нас барсан бол нэг хүүхэд эмнэлгээс гарсан.
Энэ вирус, нянгийн гарал үүслийг тогтоохоор сорьцыг БНСУ руу шинжилгээнд илгээсэн” гэж мэдэгдлээ.
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
Posted by Сайнбуянгийн Амарсайхан on Tuesday, February 4, 2025