“Харбин-2025” Азийн 9 дэх удаагийн наадам БНХАУ-ын Харбин хотноо үргэлжилж байна.
Наадмыг зохион байгуулагч Харбин хот нь дэлхийд “мөсөн хотхон”-оор алдартай.
Жил бүр олон сая жуулчин татдаг, уламжлалт “мөсөн хотхон”-нд Азийн наадмын 34 оролцогч орны онцлог, гайхамшигт бүтээн байгуулалтыг мөсөөр дүрсэлжээ. Энэ хүрээнд манай улсын Төрийн ордныг урласан байна.
Монгол Улсаас шорт трекийн эмэгтэйчүүдийн 1500 метрийн зайд ОУХМ Б.Гэрэлтуяа хагас шигшээ уралдаанд 2:58.964 секундын амжилтыг үзүүлж тэмцээнээ өндөрлүүлсэн.
Тэрбээр өнөөдөр 1000 метрийн зайн уралдаанд оролцох юм. Б.Гэрэлтуяа шорт трекийн төрөлд Азийн өвлийн наадамд хагас шигшээ гараанд шалгарсан Монгол Улсын анхны тамирчин болсон юм.
Эх сурвалж: МҮОХ