“Хүннү” болон “Номад” бондын өгөөж сүүлийн нэг жилийн хугацаанд буурсан трендтэй байна.
Мөн стратегийн уул уурхайн төслүүдийн үйл ажиллагаа тасалдахуйц бодлогын гэнэтийн өөрчлөлт нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.
Монгол Улсын Засгийн газар 2026 онд хугацаа нь дуусах 566 сая ам.долларын “Номад” болон 2028 онд хугацаа нь дуусах 650 сая ам.долларын “Хүннү” бондыг худалдан авах тендер зарласны дараа эдгээр бондын ханш өсөж, 2022 оны аравдугаар сараас хойших дээд түвшинд хүрч, тогтворжсон үзүүлэлттэй байна.
Харин АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ бууруулж эхлэхтэй зэрэгцээд бондуудын өгөөж сүүлийн нэг жилийн хугацаанд тасралтгүй буурчээ.
Сүүлийн байдлаар “Хүннү” бондын өгөөж 5.05 хувь, “Номад” бондын өгөөж 6.28 хувьтай байна.
Т.Тэргэл