Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор зах, худалдааны төвүүдийн ойролцоох замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн.
Тэгвэл НЗДТГ-аас энэ сарын 15-28-ны хооронд тэгш сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар иргэдийн дунд санал асуулга эхлүүлсэн.
Өнөөдрийн /2025.02.15/ 12:00 цагийн байдлаар санал асуулгад 2753 иргэн оролцсоны 51 хувь нь дэмжээгүй бол 49 хувь нь дэмжсэн санал өгсөн бол 20:00 цагийн байдлаар 50/50 буюу санал тэнцжээ.