Засгийн газрын хуралдааны шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрээр “Оны эхний хоёр сарын байдлаар төсвийн төлөвлөгөө 4.2 их наядаар биелэж, орлого хэвийн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ жил орлого нэлээд шахаж, хэвийн хэмжээнд буюу 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Нүүрсний үнэ нэлээд унаж байна. Энэ таатай үзүүлэлт биш ч эхний хоёр сарын байдлаар төсөвт цочрол үүсэхээр цохилт болоогүй байна.
Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд тодотгол хийх таван нөхцлийг тусгасан байдаг. Богино хугацаанд экспортыг нэмэгдүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийг байгууллаа” гэв.