Экспорт өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар буурав. Гадаад худалдааны тэнцэл 294 сая ам.долларын ашигтай гарсан ч 2023 оноос хойших хамгийн бага дүн боллоо. Экспорт энэ оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 177 сая ам.доллароор буурсан ч энэ нь төсөв тодотгох хэмжээний бишээ гэж сангийн сайд мэдэгдлээ.
Тэрээр МАН-ын бүлгийн хуралдаанд “Төсвийн гүйцэтгэл, макро эдийн засгийн нөхцөл байдал”-ын талаар танилцуулга, мэдээлэл хийлээ.
Мөн цаг үеийн нөхцөл байдал, Засгийн газрын бодлого, шийдвэрүүдийг танилцуулсан юм.
Олон улсад гарч буй гэнэтийн шийдвэр, геополитикийн нөхцөл байдалтай холбогдуулан экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нүүрсний үнэ буурч байгаа хэдий ч алт, зэс, жоншны үнэ өсөж, төмрийн хүдрийн үнэ тогтвортой байгаа нь төсөвт тодотгол хийх эрсдэл үүсгэхгүй гэж Сангийн сайд онцоллоо.