Улаанбурханы нөхцөл байдалтай холбогдуулаад Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр вакцинжуулах үйл ажиллагаа ажлын өдрүүдэд 8.30-16.30 цагуудад хийгдэж байгаа аж.
Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
Улаан бурхны эсрэг вакцин
-
Энэ нь улаан бурхан өвчнөөс урьдилан сэргийлнэ.
-
Хийх арга: Вакциныг тусгай уусгагч шингэнээр найруулж бугалганы булчинд тарьна.
-
Вакцины товлол:
-
• 1-р тун 9 сартайд
-
• 2-р тун 2 настайд
Хэрэв халуурсан, тууралт гарсан эсвэл улаанбурхан батлагдсан тохиолдолтой хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдана уу. Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандана уу.