Ноорог.мн сайтад өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж, ажилчдын утас, хард зэргийг хураан авсан. Тэд энэ талаараа дөнгөж сая Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын гадна мэдээлэл өгсөн юм.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “Ноорог пэйжийн залуусын хэвлэн нийтлэхтэй холбоотой нь Цагдаагийн байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Урьдчилсан байдлаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгалтын ажиллагааг эхлүүлсэн” гэв.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа С.Тайван “Ноорогийн залуучуудтай холбоотой шалгалтын ажлыг явуулж байгаа. Ингэхдээ хэвлэн нийтлэх үйл ажиллагаатай нь холбогдуулж шалгаагүй.
Хувь хүний нууцад халдах, нууц задруулах болон цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн тодорхой сэжүүр байсан учраас прокурорын хяналтан доор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд найман иргэнийг дуудан ирүүлж, мэдүүлэг авахыг хүссэн ч долоо нь өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөхийг хүссэн.
Улмаар мөрдөн өмгөөлөгчийн хамт мэдүүлэг тайлбар авсан. Хууль зөрчих ямар ч боломж байгаагүй” гэв.