Шинэхэн цолын баяраа тэмдэглээд удаагүй, сүмогийн дээд зиндаанд барилдаж буй цорын ганц ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн гуравдугаар сарын тэмцээнээ өнөөдрөөс дуусгалаа.
Өдгөө 25 настай тэрээр баруун гарын тохой болон хүзүүний шөрмөсний бэртлээ эдгээх шаардлагатай тул ийнхүү башёг өнжихөөр болжээ.
Нэгдүгээр сарын башёд түрүүлж ёкозүна цолд өргөмжлөгдсөн Хошорюү Осака хотод болж буй Харү башёд 9 өдрийн дараагаар 5 давж 4 унаад байсан юм.
Түүний дэвжээний багш Тацүнамигийн хэлснээр өнгөрсөн ням гарагт озэки Такаяасүд унахдаа тохойн бэртлээ сэдрээсэн байна.
Харү башёг Озэки Такаяасү 9 даваа, 1 унаатайгаар тэргүүлж байна.