ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлэх хоолойн төслийн ажлын явцтай танилцлаа. Хойд хилээс урд хил хүртэл зургаан аймаг, 22 сумын нутгийг дамжин өнгөрөх 958.6 км урт хийн хоолой татах энэхүү төсөл нь эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.
Барилга угсралтын үедээ 12 мянга, ашиглалтын үедээ 1000 гаруй ажлын байр бий болгоно. Энэхүү төслийн ажлын хэсгийг Шадар сайд ахалж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам ажлын албыг нь хариуцаж байгаа.
Мөн “Эрдэнэс Монгол” компанийн дэргэд “Эрдэнэс газ” гэсэн төслийн нэгж хариуцан ажиллаж байгаа” гэлээ.