БНСУ-ын хамгийн том сөрөг нам Ардчилсан намын дарга асан Мун Жэ Ин тус намаасаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж 5-р сарын 9-нд явагдах БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсон тухайгаа 3-нд мэдэгдлээ.
БНСУ-ын Ардчилсан нам мөн өдөр нийслэлийн тойрог, Гангвон муж, Чежү мужийн бүс нутагт хийсэн 4 удаагийн намын дотоодын урьдчилсан сонгуулиа дуусгаж, урьдчилсан сонгуульд Мун Жэ Ин өрсөлдөгчдөө ялж, 57 хувийн дэмжсэн саналаар намынхаа дотоодын өрсөлдөгч Өмнөд Чунчон мужийн захирагч Ан Хе Жун, Соннам хотын дарга Ли Жэ Мёнг ялж нэр дэвшсэн байна.
Ийнхүү БНСУ-ын гол гол улс төрийн намын нэр дэвшигчид үндсэндээ тодров. БНСУ-ын Эрх чөлөө намын гишүүн, Өмнө Гёнсан мужийн захирагч Хон Жүн Пё, парламентын гишүүн Рю Сын Мин болон Шударга ёс намын дарга Сим Сан Жун нар тус тусын намаасаа сонгуульд нэр дэвшжээ. БНСУ-ын Иргэдийн намын дарга асан Ан Чеол Су намын дотоодын урьдчилсан сонгуульд илт давуу байр эзэлж байгаа бөгөөд 4-нд тус намынхаа нэр дэвшигчээр сонгогдох магадлал өндөр байна.