Японы Нара мужийн Тэнри хотын нэгэн музейд Монголын Эзэнт гүрний анхны хаан Чингис хааны буюу Алтан ургийн үр сад бичигдсэн угсаа гарвалын бичиг (ургийн мод) хадгалагдаж байсан нь тогтоогдлоо.
Угсаа гарвалын бичиг нь диаметр нь ойролцоогоор 5.6 метр хэмжээтэй дугуй хэлбэртэй бөгөөд даавууг хооронд нь оёж бүтээсэн байна.
Тэнри хот дахь “Тэнри Санкоокан” музей уг гарвалын бичгийг судалсны үр дүнд, Монголын Эзэнт гүрний анхны хаан Чингис хааны үр удам болох 14 үе дамжсан, нийт 12,000 орчим хүний нэр бичигдсэн байгааг олж тогтоожээ.
Тэнри Санкоокан музейн эрдэм шинжилгээний ажилтан Уметани Акинори “Бодит хэмжээтэй нь харахад гайхал төрүүлэх нь дамжиггүй. Нарийн бичигдсэн хэсгүүдийг харвал, тухайн зүйлийн (сэтгэл хөдөлгөм мэдрэмж, сүр жавхлан) илүү сайн дамжих болов уу гэж бодож байна” гэжээ.
Энэ угсаа гарвалын бичгийг 2025 оны 6 дугаар сарын 2-ныг хүртэл Тэнри хотын Тэнри Санкоокан музейд дэлгэгдэн үзүүлэх юм байна.