1. Бүх юм түр зуурынх байдаг. Давалгаа шиг, мөчлөгтэй. Эхэлсэн бол дуусдаг. Энэ хэцүү үе ч бас заавал дуусна.
2. Хүн туйлдаа хүртэл ядрах үед хүний тамир тэнхээний 40 хувьд ч хүрээгүй байдаг. Танд асар их дотоод хүч байгаа. Зүгээр л нүдээ аниад өөрийнхөө хүчинд итгэх хэрэгтэй.
3. Та урагшаа явж л байгаа бол ялж яваа. Жижигхэн алхам бүрээ, сөөмөөр ахих бүрээ дотроо таашаан хүлээж аваарай.
4. Амьдралынхаа утга учрыг мартаагүй хүнд амьдралын бүх мөчүүд зовлон бэрхшээлтэйгээ хамт амттай байх болно. Та юуны төлөө яваа билээ, таны үр хүүхдүүдэд ямар түүх яригдан үлдэх билээ. Тэрийгээ санаарай.
5. Хойшоо нэг алхах өдөр байхад урагшаа гурав алхах өдөр бас байна. Алдаа гаргана гэдэг бол залуу хүн ч гэлтгүй юм хийж яваа хүнд заавал байдаг зүйл юм шүү. Юу ч хийхгүй суугаа хүн л алдаагүй амьдардаг.
6. Юу ч бүтэхгүй, гацалттай байгаа бол анхаарлаа өөртөө хандуулаарай. Морьдoo тарга авахаар дайн хийнэ гэдэг шиг өөрийгөө тамир тэнхээтэй болгохдоо анхаараарай. Энэ бол гацалт биш юм шүү.
7. Хэцүү цаг мөчүүд бол нөхрийн чанарыг таних завшаант үе юм. Найзуудаасаа тусламж хүс. Ойр дотныхондоо сэтгэлээ хөнгөлж ярьж чадах хэмжээндээ асуудлаа ойлгуулж, тус асуу. Зориг шаарддаг, эгогоо дарах хэрэгтэй болдог үе. Эгогоо дараад суръя л даа ядаж.
8. Амьтны доог болж, ад үзэгдэх үе гарч болноо. Өөртөө итгэлгүй, гэрээсээ цухуймааргүй үе ч бас байдаг. Яг эцсийн дүндээ таны нэг их бодоод байдаггүй юм шүү. Бодсон ч өдрийн 24 цагийн 5 минутад нь л амны зугаа болгоод өнгөрөөж байгаа.
9. Таныг шүүмжилж, доош хийх хүн бишгүй гарч ирнээ. Тэдний ихэнхи нь өөрсдөө мөрөөдлөөсөө няцаж, цаанаа сэтгэл дундуур явдаг нөхөд байхыг та анзаарах болно. Та хүндээр хүлээж авах огт хэрэггүй.