ОУВС-гаас тавьсан шаардлагын дагуу хадгаламжийн хүүд татвар тооцохоор болсон. \”Өмнө нь хуулиараа 100 саяас дээш хадгаламжийн хүүгээс татвар авч байсан. Энэ хэмжээ хэвээрээ юу” гэсэн УИХ-ын гишүүн М.Билэгтийн асуултад Сангийн сайд Б.Чойжилсүрэн \”2017 батлагдсан төсвөөс ДНБ-ийг 3 хувиар баталсан. Харин одоо -1,2 болгож оруулж ирсэн. Эдийн засгийн өсөлтийг нэмэхээр гаргаад байвал ОУВС хэл аманд өртөх магадлалтай. Өмнө нь хуулиараа 100 сая дээш хадгаламжтай иргэдээс татвар авдаг байсан. Харин тодотголоор бүх хадгаламжаас татвар авахаа заасан. Хүн амын ОАТ-ын тухай шатлалаар оруулж ирж байна” гэв.