Стамбулын худалдааны нийгэмлэгийн дарга Ибрахимд Чаглар хуралд Европ, Азийн орнууд арга хэмжээ авч бүсчилсэн эдийн засгийн уялдааг ахиулах хэрэгтэй байна. Геополитик, хүн ам, эрчим хүч, дэлхийн эдийн засаг зэрэг олон талаар харахад Европ, Азийн эх газар дэлхийн улс төр, эдийн засагт стратегийн байр суурь эзэлж, тус бүс нутгийн эх баялаг, хүчнийг бүрэн дайчлах хэрэгтэй байна гэжээ.
Хуралд оролцогсод: Нэг бүс нэг замын санаачилгаар хэрэгжиж буй үндэстэн дамнасан том төсөл нь бүс нутаг болон дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн цохон тэмдэглэжээ.
Сувер хэлсэн үгэндээ: Олон орон тэнгисийн торгоны замын бүтээн байгуулалтыг чухалчлахыг уриаллаа. Тэрээр: Турк Хятадын дэвшүүлсэн нэг бүс нэг замын санаачлагыг дээд хэмжээгээр чухалчилж байна. Хоёр орон хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.
40 гаруй орны улс төрч, эрдэмтэд, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид хоёр хоногийн хугацаатай уг уулзалт оролцож, мөн цагаачдын асуудал зэргийг авч хэлэлцсэн байна.