2017 оны Төсвийн тодотголыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан \”Долоон төрлийн татвар орж ирж байна. Архи, тамхи, суудлын авто машины татварууд болж байна. Харин шатахууны импортын онцгой албан татвараа анхааралтай судалсан биздээ. Шатахууны үнэ нэмэгдэнгүүт өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлдөг. Хадгаламжийн хүүгээс татвар авна гэлээ. Хэрэгжүүлээд эхлэнгүүт иргэд хадгаламжаа татвал яах вэ. Төлөвлөж байсан төсөв чинь тасарвал яах вэ” гэж Сангийн сайдаас асуув.
Түүний асуултад Сангийн сайд Б.Чойжилсүрэн \”Засгийн газар шатахууны татварыг гурван удаа буулгасан. Сүүлийн 2 бууралтыг л цуцалж байгаа юм. ОУВС-гийн зүгээс шатахууны үнэ үнэтэй байхад татаас өгөх шаардлага байна уу гэсэн байр суурийг илэрхийлсэн. Судалж үзэхэд энэ татвар өргөн хэрэглээний татварт нөлөөлөхгүй болов уу гэсэн таамаг байна.
Хадгаламжийн хүүнээс татвар авах үед иргэд хадгамжаа татах эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ Монгол банкнаас гаргасан судалгаагаар ийм эрсдэл үүсэхгүй болов уу. Иргэдэд хадгаламжийн хүүнээсээ 10 хувийн татвар төлөх сэтгэлзүйн ухамсар байх болов уу. Тэтгэврийн насны шилжилтийг дэлхийн улс орнууд хийгээд явж байна. 1958 онд монголчуудын дундаж наслалт эмэгтэйчүүд нь 50, эрэгтэй 47,5 байхад тэтгэврийг 60 насаар тогтоож байсан юм билээ\” гэсэн тайлбар өглөө.