Өчигдөр Египетийн Танта хотын Христийн сүмд дэлбэрэлт
болсон. Үүний дараахан Александрия хотод мөн л амиа золиослогч бөмбөг дэлбэлсэн
байна. Хоёр дэлбэрэлтийн улмаас 40 гаруй хүн амь насаа алдаж, 100 гаруй хүн
шархадсан байна. Тиймээс Египетийн Ерөнхийлөгч Абдул Фатта Аль Сиси улс даа
гурван сарын онц байдал зарлажээ.
Онц
байдлын үеэр халдлага үйлдсэн этгээдүүдийг олж
тогтоох зорилгоор хууль сахиулагчид ард иргэдийн гэрт \”тайлбаргүйгээр” нэгжлэг хийж, сэжиг бүхий хүмүүсийг баривчлах юм байна. Гэхдээ Египетийн Парламент Ерөнхийлөгчийн зарлигийг хүлээн зөвшөөрснөөр хүчин
төгөлдөр үйлчлэх аж. Парламентын ихэнх
гишүүд Ерөнхийлөгчийг дэмжих
хандлагатай байгаа гэнэ.
Хоёр халдлагын хариуцлагыг Исламын
улс бүлэглэл өөртөө хүлээсэн. Мөн
дахин ийм халдлага үйлдэнэ гэдгээ ч мэдэгдсэн байна. Тиймээс Ерөнхийлөгч Абдул
Фатта Аль Сиси улс орон даяар цэргийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.