Өдгөө 47 настай АНУ-ын поп дива хатагтай
Мэрайя Кэри шинэ хайр дурлалтайгаа учирчээ. Хуучин нөхөр болох Ник Кэнноноос 2014 онд салсан тэрбээр хоёр
хүүхдийн ээж болоод амжсан. Түүнийг хуучин нөхрөөсөө салах болсон шалтгааныг эх сурвалжууд
хардалт, таагүй харилцааны улмаас салсан гэж мэдээлсэн. Харин дуучин бүсгүй
маань саяхан 33 настай гэх салса бүжиг
дэглээч Танака гэх залуутай хайрын романс үүсгэсэн байна. Тэд өөрсдийн хайр
сэтгэлийг батлан харуулж инстаграм хуудаснаа хамт Хавайд амарч байгаа зургаа
нийтэлсэн юм. Тэр Ассошиэйтед Пресс агентлагт хоёрдугаар сард өгсөн мэдээлэлдээ
Танака-г найз залуугаа болохыг хэлээд шинэ хувийн амьдралдаа анхаарлаа
хандуулахыг хүсч байна гэж хэлжээ.