МАН-ын гишүүд, дэмжигчдийн “Ардын хүч” холбооноос намынхаа удирдлагад шаардах бичиг хүргүүллээ.
Тус холбооны гишүүн “Бага хурлын хуралдаанаас гарсан шийдвэр хэрэгжихгүй хоёр 7 хонолоо. УИХ-аас Засгийн газарт итгэл хүлээлгэхгүй гэсэн шийдвэр гарсан ч шинэ Засгийн газар бүрдэхгүй олон хонож байгаа нь иргэд болон намын гишүүн, дэмжигчдийн итгэл, урмыг хугалах эргэлзээ үүсгэж байна.
Тиймээс манай “Ардын хүч” ТББ-ын зүгээс намын удирдлагад шаардах бичиг дахин хүргүүллээ. Нэгдүгээрт, бага хурлын товыг яаралтай хурдан зарлаж, шинэ засгийн газрыг ажилд нь оруулахгүй бол хаа сайгүй хүлээлт үүсчхээд байна.
Хоёрдугаарт, Засгийн газрыг шинээр бүрдүүлэхдээ намын хүний нөөцөөс сонгон шалгаруулах журам бий. Намд танигдаагүй хүн удирдах албан тушаалд очдог тохиолдол их болсон. Тиймээс энэ журмаа баримтлахыг шаардлаа. Шинэ Засгийн газар мега төсөл, Баялгийн сангийн ажлыг үргэлжлүүлэх саналыг мөн тусгалаа. Намыг дотор нь хагалан бутаргах, эсвэл хагарч, бутарсан мэт буруу мэдээлэл зориудаар гарч байна.
Үндсэндээ намын бага хурлын шийдвэрийг утга санааг нь гуйвуулалгүй хэрэгжүүлээч гэдэг шаардлагыг бид хүргүүлж байгаа” гэлээ.