Та бид хөвөн ороосон савхан хэлбэртэй модоор чихээ ухах нь маш буруу юм. Учир нь энэ зүйлээр зөвхөн чихний наад өнгөн ил хэсгийг л цэвэрлэхэд зориулагдсан зүйл юм. Гэвч орчин цагийн хүмүүс чих ухагч гэдэг нэрийг аль хэдийнээ оноосон төдийгүй маш гүн байгаа хулхи, идээг гаргах, цэвэрлэх хоббитой ч болсон хүмүүс бий. Хэзээ ч чих ухагчаар чих бүрэн сайн цэвэрлэгддэггүй төдийгүй харин ч цаана байгаа хулхи идээг цаашаа түлхиж сонсголд нөлөөлж цаашдаа хэнгэрэг улайж, гэмтдэг байна. Тиймээс та чих ухагчаар зөвхөн өнгөн хэсгээ цэвэрлэж байгаарай. Шаардлагатай бол эмчид хандах хэрэгтэй гэдгийг эмч нар зөвлөөд байна.