Тайвань улсын парламент амьтдыг хамгаалах тухай хуулиндаа шинэ заалтуудыг нэмж оруулсан байна. Үүнд хувийн ашиг сонирхол болон зөвшөөрөлгүй муур нохой алахыг хоригложээ. Учир нь сүүлийн жилүүдэд Тайвань улсад нохой муурыг нядлах, шалтгаангүйгээр алах, машинаар дайрах зэрэг үзэгдэл хэвийн үзэгдэл болоод байжээ. Мөн тус улсын одоогийн анхны эмэгтэй ерөнхийлөгч Цай И Вэн өөрөө хоёр муур болон гурван нохойтой аж. Тиймээс амьтдын тухай асуудалд няхуур, хүчтэй байр суурьтай ханддаг гэнэ. Энэхүү хуулийн заалт бол Азидаа анхны заалт болж чаджээ.