БНХАУ-ын Хубэй мужийн Шианингийн Ардын шүүх тус улсын \”Sichuan Hanlong Group” корпорацийн тэргүүн, тэрбумтан Лю Ханийг /Liu Han/ 49 насанд нь цаазалжээ. Түүний нийт хөрөнгө 6.4 тэрбум ам.доллараар тоологддог. Түүнийг 1993 оноос хойш Сичуан мужид гэмт хэргийн бүлэглэл байгуулж, хээл хахууль аван хууль бусаар хөрөнгөжсөн, санаатайгаар үйлдсэн аллагын хэрэгт буруутган, шүүх хурлын эцэст яллажээ.
Түүний ах Лю Вэй /Liu Wei/ болон Тан Сяньбин, Чан Дунхуа, Тянь Сяньвэйю зэрэг хамсаатнуудыг нь хамт цаазын ял оноон тэр даруй цаазалсан тухай \”Синьхуа” агентлаг мэдээллэв. \”Синьхуа” агенлагийн мэдээлснээр, Лю Хан нь \”Rolls-Royces”, \”Bentleys”, \”Ferrari” гэх мэт 100 гаруй тансаг машинтай юм байна. Тэрээр Сичуан мужийн депутатаар гурван удаа сонгогдсон бөгөөд 20 гаруй хүндэт цолтой гэнэ.
Хятадын ерөнхийлөгч байсан Цзян Цзэминыг мөн гэрийн хорионд хоёр хүүхдийнх хамт оруулж шалгаж байгаа юм. Түүний хүн гэгддэг БНХАУ-ын ТЕГ-ын дарга Чжо Юнканыг авлигын хэргээр баривчилсан байна.