Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо нь 2017 онд Бодибилдинг фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрх авсны дагуу Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар Дэлхийн Бодибилдингийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Datuk Paul Chua, Гүйцэтгэх захирал хатагтай Christina Kam Yun нар 2017оны 04сарын 10-аас 16-ны хооронд Монгол улсад ажиллаж байна.
Тус ажиллын хүрээнд МҮОХ-ны ерөнхийлөгч ноён Д.Загдсүрэн хүлээн авч уулзаж тус тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулахад МҮОХ бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.