Шведийн \”Epicenter\” компани ажилчиддаа нэгэн шинэ технологи туршиж үзжээ. Энэ нь ажилчдынхаа бие буюу гаранд нь маш жижиг хэмжээтэй ямар нэгэн эрүүл мэндийн сөрөг нөлөө байхгүй электрон чип суурилуулсан аж. Эхний ээлжинд 150 гаруй ажилчид зөвшөөрч үүнийг суурилуулсан бөгөөд энэхүү электрон чип нь маш олон давуу талуудыг агуулсан байна. Үүнд цаг бүртгэл, өрөөндөө нэвтрэж орох төдийгүй электрон хэрэгсэл болох принтерийг хүртэл ашиглах юм байна. Цаашлаад тусгай хамгаалалтын ажилтан эсвэл захиралд зориулсан апликэйшн-д ажилтны хувийн мэдээллийг чипний тусламжтай харж болох юм байна. Мэдээж энэхүү шинэ нээлт нь бусад ажилчдыг зочирдуулаад байгаа хэдий ч ажлын байрны ахиц, бизнесийн хэмнэлтийг бий болгодог гэнэ.