Ийм нэг асуудал хөндье. Европын орнуудад ихэвчлэн 60/55 ваттын гэрлийг ашиглахыг шаарддаг ба үүнээс илүү хүчин чадалтай гэрлийг хэрэглэхийг хориглодог бөгөөд хэрэглэсэн тохиолдолд эсрэг талын жолоочийг гялбуулна гэж үздэг. Харин манайд гэрлийн хүчин чадлын талаар заасан стандарт журам байхгүйгээс хүмүүс хүссэн гэрлээ авч хэрэглэдэг. Жишээ нь энэ талаар дурдах ёстой MNS 4598:2011 болон MNS 5011:2003 стандартад огт байдаггүй.
Хор хөнөөл нь энгийн: 1 дүгээрт, ойрын гэрэлтэй байсан ч эсрэг талын жолоочийг гялбуулдаг. Учир нь жолооч нар өндөр хүчин чадлын //100/130 ваттын/ гэрэл хэрэглэх нь элбэг тохиолдол болоод байна. Дээр нь буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн үйлдвэрийн хийц нь өөрөө гялбуулах нөхцөлийг автоматаар бүрдүүлж өгдөг. 2 дугаарт: Өндөр хүчин чадалтай гэрэл тавьснаар гэрлийн шон болон цахилгааны утас, залгуур хайлж улмаар машины эд анги шатаж галын аюул гарах боломж нэмэгддэг.
Европ
Монгол
Энэ видео зурган дээр Германы Гамбург хот болон Улаанбаатар хотын жолооч нарын гэрэл хэрэглэж байгаа байдлыг харьцуулж харуулахыг хичээлээ.
Эндээс нэгдүгээрт: стандарттай орны автомашины гэрлийн харагдах байдлыг стандартгүй орны гэрлийн харагдах байдалтай.
Хоёрдугаарт: Жолооч нар гэрэл хэрэглэх дүрмээ хэрхэн баримталж байгааг хараарай.