Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын иргэд Баян-Өлгий аймгийн иргэдээс гаргаж байгаа газар нутгийн шинжтэй маргааныг зохицуулж өгөх хүсэлтийг аймгаасаа сонгогдсон УИХ-д илгээдэг болоод удлаа. Саяхан Эрдэнэбүрэн сумын Иргэдийн хурал хуралдаж сумынхаа хилийн цэсийн дагуу газар нутгаа албан ёсоор эзэмших хүсэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, О.Батнасан нарт хүргүүлсэн байна.
Тус сумтай хил залгаа оршдог Баян-Өлгий аймгийн Толбо сумын казах иргэд сүүлийн жилүүдэд Эрдэнэбүрэн сумын нутаг руу зориуд түрэн орж нутаглах, малын бэлчээрийг зоргоороо эзэмших болсон аж. Түүнчлэн казах иргэд Эрдэнэбүрэн сумын газар нутгийг өөрсдийн газар нутаг хэмээн маргаан үүсгэн, хуулийн байгууллагаар дамжуулан дарамталсан зэрэг зүй бус үйлдэл гарах болжээ.
Тухайлбал, Эрдэнэбүрэн сумын нутаг болох Хонгио, Хашаат гэдэг газруудад Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын захирамжаар газар олгосон явдал гарчээ. Энэ талаар Эрдэнэбүрэн сумынхан Толбо сумын удирдлагуудад мэдэгдээд тэднээс \”Та нар манай нутаг руу орж ирсэн учраас хуулийн байгууллагаар шалгуулна” гэсэн хариу авсан бол Толбо сумын удирдлагууд саяхан Цагдаагийн хэсгийн байцаагч н.Сагат гэгчийг явуулж Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг дарга, байгаль орчны байцаагч, газрын даамал нараас тайлбар авахуулсан байна. Баруун хязгаарт газар нутгийн маргаан эрчээ авч буйг энэ мэт жишээ харуулах болов.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.