Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй сагсан бөмбөгийн 3х3-ын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг Нидерландын багт хожигдсоноор Мөнгөн медалийн эзэд боллоо.
Тэгвэл Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАР шигшээ багийн охидод баяр хүргэлээ.
Тэрбээр “Монголчууд бид “нэг баг” болон нэгдэж, нэг зорилгын төлөө урагшилж чаддаг гэдгийг дахин нотоллоо. Залуус маань хичээж зүтгэсээр боломжгүйг бодит болгож харуулсаар байна… Бид ч бүхнээ шавхан хичээж, улсаа зөв чигт хөгжүүлэхийн төлөө ажиллах болно.
Өнөөдөр зөвхөн мөнгөн медаль хүртсэн явдал биш, харин монголчууд бид “нэг баг” болон нэгдэж, нэгэн зорилгын төлөө урагшилж чаддаг гэдгийг дахин нотлон харуулсан өдөр байлаа.
Энэхүү амжилтыг бүтээхэд хувь нэмрээ оруулсан шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид, Монголын 3×3 Сагсан бөмбөгийн холбоо, мөн 3×3 шигшээ багаа чин сэтгэлээсээ дэмжсэн монголчууддаа баярлалаа.
3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГТАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ” гэжээ.