Монгол Улсад анх удаа зохион байгуулсан 3×3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Үндэсний шигшээ багийн тамирчид мөнгөн медалийг эх орондоо авчирсан.
Тэгвэл өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин М.Цэрэнлхам, О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нарт Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар орон сууцны батламж гардуулан өглөө.
Улаанбаатар хотод болсон 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг НЗДТГ, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулсан билээ.












































































