Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2025.07.02/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сагсан бөмбөгийн спортын Гавьяат тамирчдад Нийслэлийн орон сууцны корпорациас тус бүр нь 150 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 15 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй, ипотекийн зээлийн эх үүсвэртэй орон сууцны эрхийн бичгийг гардуулан өгсөн. Тэрнээс биш орон сууц бэлэглээгүй. Ер нь төрийн албан хаагчид болон урлаг, спортод гарамгай гавьяа байгуулсан хүмүүст ипотекийн эрхийн бичгийг өгдөг байсан. Энэ жишгийн дагуу л эрхийн бичиг гардуулсан” гэв.












































































