Дэлхийн алдарт тэрбумтнуудын нэг \”Алибаба” групын үндэслэгч Жэк Ма-гийн үнэт зөвлөгөөг хүргэж байна. Тэрээр хоёр жилийн өмнө энэхүү зөвлөгөөг Олон улсын гүйцэтгэх захирлуудын зөвлөгөөнд оролцохдоо хэлж байжээ.
Та хайрыг эргэн тойрондоо түгээх хэрэгтэй
Та хайрыг түгээгч нэгэн байх ёстой. Удирдагч хүн гурван төрлийн IQ-тай байх хэрэгтэй. Бид бүгдийн сайн мэдэх IQ,EQ LQ үүний хамгийн чухал нь Love Quition буюу хайрыг түгээж чаддаг байх хэрэгтэй. Ялангуяа та өөрийнхөө хамт олон багийг дэмжиж, тэднийг хайрлаж, хамтдаа бүхнийг шийдэж бие биендээ хайрыг хуваалцаж чадвал танай баг улам өсч дэвжин дэлхийг ч эргүүлэх чадалтай болно.
Бодит амьдрал дээр та өөрийнхөө бүтээсэн багийг хайрлаж дэмжих ёстой. Цаасан дээр би өдөр бүр ажилтнуудынхаа аюулгүй байдал, тэдний хүсэл сонирхол яавал хамтдаа зорилгодоо хүрэх талаар бичдэг. Өнгөрсөн найман жилийн хугацаанд хүмүүс намайг яагаад хуваарь хөтөлдөггүй вэ? гэж асуудаг.
Харин би хариуд нь тоглонгуй өнгө аясаар удирдагч гэдэг утгын эсрэг байр суурьтайгаа хэлдэг. Удирдагч бол ердөө л жирийн нэгэн зарц гэхдээ тэр юу хэрэгтэй байгааг ойлгодог авьяастай хүн байдаг гэж хариулдаг.
Захирал байна гэдэг тийм ч хөгжилтэй ажил биш
Жэк Ма бол хэдэн мянган ажилчдыг удирдаг. Түүний амьдрал бусад хүмүүсийн нүдэнд маш энгийн харагддаг ч үнэндээ тийм биш юм. Тэр энгийн байх талаар хэлэхдээ \” Хэрвээ жирийн амьдралаар амьдрахыг хүсч байгаа бол хэзээ ч удирдагч болж чадахгүй. Тэр жижиг хэмжээний зүйлсийг ч үлдээгүй бөгөөд найзынхаа төрсөн өдөрт уригдсан ч өөрийн үүрэг хариуцлагаа нэг секунд ч мартаж байгаагүй.
Өөрт тулгарсан асуудлаа өөр өнцгөөс хараад үзээрэй
Хүмүүст хэцүү асуудал тулгараад надад хандахад би хариуд нь хэлэх дуртай ишлэлээ тэдэнд хэлдэг юм. Өнөөдөр хэцүү байж болно.Маргааш үүнээс дор ч байж магадгүй. Гэхдээ нөгөөдөр бүх зүйл нэг л мэдэхэд сайхан болсон байна. Учир нь та нөгөөдөр бүгдийг бүтээж чадах авьяастай нэгэн.
Гэхдээ та удирдагчийн хувьд энэхүү хэцүү үеийг даван туулж бусад хүмүүстээ урам зориг өгч байх ёстой. Хэрэв та өөрт тулгарсан асуудлаа хэцүү асуудал байна гэхийн оронд түүнийг харилцаа хамаарлыг сайн судалж 360 градусаар өөр харах гээд үзээрэй. Тэгвэл магадгүй хайж байгаа хариулт чинь гарч ирэх юм. Би Харвардын бизнесийн их сургуульд сурч байхдаа нэг хэсэг зогсонги байдалд орсон. Гэхдээ яг л эвлүүлдэг тоглоом тоглож байгаа мэт асуудлаа нэг нэгээр сайн тунгаан бодож өөр өнцгөөс харж эхэлсэн.