Тэрээр мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, АНУ-ын Сири дэхь цэргийн үйл ажиллагааны гол зорилго нь Лалын хэт даврагч бүлэглэлд цохилт өгөх явдал байсан юм. Америкийн цэрэг өнгөрсөн долоо хоногт Сирийн засгийн газрын цэргийг пуужингаар дайрсан нь бүхий л үйл ажиллагааны явцад гарсан онцгой хэрэг юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, Америкийн цэрэг Сирийн нутагт гарсан химийн зэвсгийн дайралтын эсрэг авсан цэрэг дайны хариу арга хэмжээ болох юм. Америкийн цэргийн Сири дэхь цэргийн үйл ажиллагааны бусад зорилго өөрчлөгдөөгүй, төлөвлөгөө ёсоороо явагдаж байна гэжээ.
Америк Сирид химийн зэвсгийн дайралт хийсний дараа нислэгийн хориотой бүс гаргах эсэх асуудлаар Маттис хэлэхдээ, Америкийн цэргийн тал гарч мэдэх янз бүрийн нөхцөл байдалд бэлтгэл хийж байна. Нислэгийн хориотой бүс гаргах тухай бодлого маань хувираагүй. Cирид дахиж химийн зэвсгийн дайралт хийвэл Сирийн засгийн газрын цэрэг ихээхэн хохирол амсах болно гэжээ.