Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар асран хамгаалагчгүй, хүнд хэлбэрийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамжийн газрыг 2025-2027 онд барина.
Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Си Эйч Би Жи констракшн” ХХК шалгараад ажилдаа оржээ. Тус асрамжийн газар нь 300 хүүхдийг хүлээн авч үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай, “Өнөр бүл” хүүхдийн төвийн харьяанд ажиллана.
Асрамжийн газрын барилгын ажлын нийт төсөвт өртөг нь 23,9 тэрбум төгрөг. Үүнээс энэ онд 5,9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно, зарим санхүүжилтийг танасан гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдээлэв.












































































