Дэлхийн алдарт дуучин поп дива хатагтай Жанет Жексон 50 насандаа анхны хүүхдээ төрүүллээ. Тэрбээр Катарын тэрбумтан Виссиам Аль Мана-тай 2012 онд гэр бүл болж тэд гурван сарын өмнө хүүтэй болсон байна. Дуучин бүсгүй төрснөөсөө хойш анх удаа Лондон хотын Паркад хүүтэйгээ цуг салхилахдаа камерын дуранд ийнхүү буужээ.
Тэрээр тэрбумтан нөхрөөсөө энэ сарын эхээр салсан болохыг эх сурвалжууд мэдээлж байна. Түүний нөхөр лалын шашинтай байсан улмаас харилцаагаа өндөрлүүлж, илүү их эрх чөлөөг хүссэн учраас салах болсон байна. Өнгөрсөн лхагва гарагт \”People”сэтгүүлд өгсөн ярилцлагадаа түүний нөхөр нь Лондон дах гэрт нь зочилж хүүдээ маш олон тоглоом бусад зүйлсийг бэлэглэсэн. Мөн хүрэлцэн ирсэн зочдыг бид хамтдаа угтан авсан гэж хэлжээ.