Одоогоос яг нэг жилийн өмнө Алтайн ноён нуруунаас нэгэн булш олдсон билээ. Судлаачид үүнийг 1100 жилийн өмнөх булш гэж таамаглаад байгаа бөгөөд 30-40 орчим насны эмэгтэй хүний араг яс болон бусад эдлэл, хэрэглэлийг олсон юм. Олны анхаарлыг татаад байгаа гол зүйл нь түүний эдлэл хэрэглэл дотор Adidas компанийн лого бүхий цанын гуталтай их төстэй гутал юм. Судалгааны багийг удирдаж ажилласан Галбадрах Энхбат энэ талаар \”анх харахад орчин цагийн Adidas брэндийн гуталтай их адилхан. Бид бүүр их гайхсан\” гэж ярьж байжээ.
Яаж 1100 жилиин өмнөх эмэгтэйн гутал Adidas-н цасны гуталтай холбогдож байгаа эсэх нь сонин байлаа. Гэхдээ энэ олдворыг архиологи болон судлаачид эртний Түрэг угсааны булш гэж үзээд байгаа юм. Эмэгтэйн богцон дотор хатгамлын зүйл олдсон нь бүсгүйг оёдолчин байх магадлалтай гэсэн таамгууд дэвшүүлээд байгаа юм.
Мөн гутлын хийц загвар түрэг болон эрт дээр үеийн монгол гуталтай төстэй бөгөөд өвөрмөц маягаар чимэглэж, хатгаж өөрчилсөн байна гэж үзээд байна. Ямартай ч дэлхийн спортын бренд Adidas-н цасны гутал Түрэг оёдолчин бүсгүйн өөртөө урласан гутлаас санаа авсан уу гэдэг сонирхолтой асуулт гарч ирээд байгаа юм.