Хойд Солонгост өнөөдөр Ким Ир Сены мэндэлсэн 105 жилийн ойн өдөр тохиож
байна. Энэхүү өдрийг Хойд солонгосчууд өргөн хүрээнд тэмдэглэдэг төдийгүй, төв
талбайд цэргийн томоохон парад зохион байгууллаа.
Хойд Солонгосын \”Төрийн телевиз”
буюу үндэсний телевизээр мянга мянган цэргүүд төв талбайд жагсчээ. \”Нарны өдөр”
гэж нэрлэдэг тус баярын үеэр ихэвчлэн том цэргийн жагсаал олон нийтэд зориулсан
томоохон арга хэмжээ жил бүр зохиодог уламжлалтай. Тэд өөрсдийн сүр хүчийг
харуулах зорилгоор зэвсэг, цөмийн туршилтуудыг олон нийтэд харуулдаг болохыг эх
сурвалжууд мэдээлж байна.
Энэхүү баярын арга хэмжээнд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун жагсаалын
эхэнд бахархалтайгаар алга ташиж мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Ким Чен Ун дэлхий дахинд баллистик пуужинг туршина гэсэн мэдэгдэл хийснээс
хойш хурцадмал байдал үүссэн. Харин дэлхийн зарим улс орнууд балисстик пуужинг
туршиж магадгүй хэмээн анхааралтай ажиглаж байна. Хэрвээ туршилтын эхний шинж тэмдэг мэдэгдвэл
АНУ түрүүлж цохилт өгөхөөр зэр зэвсгээ Солонгосын хойгийн усанд байрлуулаад
байгаа юм. Үүнээс өмнө 2012 онд их удирдагчийн мэндэлсний 100 жилийн ойн үеэр
Хойд Солонгос анх удаагаа тив хоорондын баллистик пуужин болох KN-08-ийг туршиж
байжээ.
Мөн Пхеньян хотын Хүүхдийн соёлын ордонд гадаадын сэтгүүлчид баярын
үзүүлбэрүүдээс үзэж сонирхсон талаар СNN агентлаг мэдээллээ.