УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дугуйн спортын тамирчдын хамт гурван өдөр 320 км замыг дугуйгаар туулж, баруун бүсийн иргэдэд дугуйн спортыг сурталчилжээ.
Эрүүл амьдралын хэв маягийг сурталчилж, хүүхэд, залуусыг дугуйн спортоор хичээллэхийг уриалах, орон нутаг, баруун бүсэд дугуйн спортыг хөгжүүлэх, олон улсын дугуйн холбооны /UCI/ календарт оруулж, олимпын чансааны оноо олгодог тэмцээн болгон өргөжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “Tour of Mongolia 2025” Говь-Алтай, Ховд аймгууд дугуйн аялалд оролцсон байна.
Баруун бүсийн аймаг хоорондын авто зам сайжирсан учраас дугуйн спорт хөгжих бүрэн боломжтой талаар тамирчид ярьж байна. Цаашлаад Ховд-Улаангом, Улиастай-Алтай чиглэлийн авто замууд ашиглалтад орсноор 2000 гаруй км тойрог хэлбэрийн авто замаар бэлтгэл сургуулилтаа хийх, олон улсын чанартай тэмцээн уралдаанууд зохион байгуулагдах боломжтой.
“Tour of Mongolia 2025” -ын тамирчид ийнхүү Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгуудаар нийт зургаан өдөр, 603 км замыг туулж, шилдгүүдээ шалгаруулах юм байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүүхэд, залуучуудыг дугуйн спортоор хичээллэхийг уриаллаа.