АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аляскт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсаныхаа дараа Fox News-д ярилцлага өгчээ.
Ярилцлагынхаа үеэр Дональд Трамп:
1. Уулзалт “маш сайн” болсон.
2 Талууд олон асуудлаар тохирсон ч эцсийн шийдвэрийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский гаргах ёстой.
3. “Европын орнууд ч бас тодорхой хэмжээнд оролцох хэрэгтэй” гэжээ.
Мөн:
1.Украинд аюулгүй байдлын баталгаа өгөх тухай ч яригдсан.,
2. Зеленский ба Путин хоёр өөрсдийн уулзалтад Трампыг байлцахыг хүсчээ.
3.”Одоо Украинд зөвхөн нэг л сонголт үлдсэн — хэлэлцээр байгуулах уу, эсвэл татгалзах уу”,
4.”Хэлэлцээр байгуул. Орос бол маш том улс. Харин Украин — үгүй.”
5.Одоогоор тохиролцоо бүрэн хийгдээгүй ч талууд тохиролцоонд “бараг хүрсэн” гэсэн байна.