Иргэдийн гар утсанд 97697766806 дугаараас замын хөдөлгөөний торгуультай холбоотой худал мэдээлэл ирж байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхаарууллаа.
Энэ нь албан ёсны мессеж биш тул,
-
Ирсэн мессеж доторх линк дээр дарахгүй байх,
-
Хувийн мэдээллээ бөглөхгүй байх,
-
Санхүүгийн гүйлгээ хийхгүй байх,
-
Сэжигтэй тохиолдолд хууль хяналтын байгууллагад мэдээлэхийг анхааруулж байна.
Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хамгаалахыг сэрэмжлүүлж байна.