Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлд наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн есдүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 20 хоног улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэр маргаашаас хэрэгжиж эхэлнэ.
Маргааш сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай жолооч нар хөдөлгөөнд оролцоно. Харин тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинаар хөдөлгөөнд оролцож болохгүй юм.
Хязгаарлалт өглөөний 08:00 цагаас 20:00 цаг хүртэл төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйлчлэх бөгөөд цагдаагйин албан хаагчид хяналт тавьж ажиллана.